Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

Хүүхдийн "Мөнгө"-ийг хоёрдугаар сарын 17-нд олгоно

Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болжээ. 

Түүнчлэн  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа мэдээлсэн байна. Тэрбээр "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.

Ebarimt эсвэл ehalamj.mn-ээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.

Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа