АН-аас Ховд аймагт нэр дэвшигч Ш.Адьшаа бусад нэр дэвшигчиддээ хандан уриалга гаргалаа.
Тэрбээр “Би өмнө нь хоёр удаа нэр дэвшиж байсан. Намайг дэмждэг иргэдийнхээ итгэлийг биелүүлэхийн төлөө төрөлх нутагтаа дахин нэр дэвшсэн. Ховд аймагт бодлогоор өрсөлдөх ёстой. Хот хөдөөгийн тэнцвэрийн асуудлыг хамгийн түрүүнд гаргаж тавих ёстой. Айл өрхийн амьдрал сайн сайхан болж байж хөгжил дэвшил ирнэ гэдэг итгэл үнэмшлээр нутгаа зорьж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал дотоодод тархаагүй байгаад баяртай байна. Тиймээс нийт нэр дэвшигчид маань бусдыг гүтгэсэн олон түмнийг айдаст автуулсан үйлдэл битгий гаргаарай. Гэрэлтэй гэгээтэй зүйлийг түгээе, бодлогоороо өрсөлдөе. Сонгууль болохоор миний эсрэг олон зүйл хийдэг. Тухайлбал, гаалийн гэмт хэрэгтэн, ЖДҮ-чин гэж гүтгэдэг. Би Япон, Солонгосын хөрөнгө оруулалттай хоёр эмнэлэг ажиллуулдаг. Миний бизнесийн нэр төрд халдаж, “300 өвчтэй хятадыг өөрийнхөө эмнэлэгт хэвтүүлэх гэж байна” гэдэг худал мэдээллийг нэг улс төрчийн хэвлэлийн алба явуулсан. Монгол Улс өвчтэй хятад байтугай эрүүл монголоо авч чадахгүй байгаа юм. Нийт ард түмэн минь өнөөдөр худал бүхэн цаашилж, үнэн бүхэн урагшлах ёстой шүү. Бүгдээрээ бодлогоороо өрсөлдөе” хэмээн уриалав.
Эх сурвалж: Нэр дэвшигч Ш.Адьшаагийн Сонгуулийн штаб
Сэтгэгдэл үлдээх