Валютын ханш :

2026 оны 6 сарын 18, 4, Пүрэв гараг

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

Өргөн хэрэглээний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж эхэллээ. 

Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э. Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Эхний шатанд 27 нэр төрлийн нийт 56 эмийн дээжийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хүргүүлж, шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу нэг сарын дотор гарах бөгөөд үр дүнд нь тухайн эмүүдийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох юм.

Ингэснээр эмийн чанарын хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцсэн, баталгаатай эмээр иргэдийг хангах тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа