Валютын ханш :

2025 оны 3 сарын 12, 3, Лхагва гараг

Сүүлийн дөрвөн жилд дотоодын сонгино тариалалт хоёр дахин өсжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бөөрөнхий сонгино тариалагчид, импортлогч, үр нийлүүлэгч, техникийн дилерүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзжээ.

Хэдийгээр сүүлийн дөрвөн жилд дотоодын сонгино тариалалт хоёр дахин өссөн ч анхаарах асуудлууд бий. Тухайлбал шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, импортын үрийн чанарт тавих хяналтаа сайжруулах, өөрийн орны онцлогт тохирсон борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох саналыг оролцогчид дэвшүүлэв.    

Уулзалтаар “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны тухай мэдээлж, салбарын оролцогчдын саналыг сонссон байна.  

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4 аян”-ны хүрээнд сонино тариалагчдад ямар шинэ боломж нээгдэж, хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулав.

Монгол Улс жилд гаднаас таван сая ам.долларын үнэ бүхий 25 мянга орчим тонн сонгино, сармис импортолдог. Дотоодын тариалагчид 24 мянга орчим тонныг зах зээлд нийлүүлдэг байна.

“АТАР-4 аян”-наар сонгинын сорт, үрийг чанаржуулж, тариалагчид, тээвэр, худалдаа, үйлдвэрлэгчид гэсэн нэгдсэн сүлжээ бий болгоно. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьжээ. “Сонгины кластер” гэж нэрлэсэн нэгдсэн тогтолцоо үүсгэснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа