Валютын ханш :

2025 оны 5 сарын 1, 4, Пүрэв гараг

Нүүрс тээвэрлэгчдэд төлөвлөгөөт бус шалгалт хийнэ

  Зам тээврийн сайд "С" зөвшөөрөлтэй холбоотойгоор төлөвлөгөөт бус шалгал хийх талаар тушаал гаргажээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх юм байна. 

Түүнчлэн тээврийн хэрэгслүүдэд нь тооллого хийж, техникийн шаардлага хангаж байгаа болон мэргэшсэн жолоочтой эсэх асуудалд дүгнэлт гаргахаар болжээ. 

Эдгээр шалгалтыг өнөөдрөөс энэ сарын 25-ыг хүртэл долоон аймгийн есөн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгжүүдэд хийх аж. с

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа