Хотын дарга Х.Нямбаатар: Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 гаруй мянган айд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байна.
Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлуудыг хийд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр боллоо.
Хийн түлшид шилжвэл 9-р сарын 15-аас 5-р сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Энэ айл өрхүүдэд яам тус бүр дулаалгын ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэргийн алба хаагчид дулаалгын үйл ажиллагаанд оролцоно.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар
- Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл
- Нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар
- Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх талаар
- “Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл
- Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэв.
Сэтгэгдэл үлдээх