Валютын ханш :

2025 оны 2 сарын 9, 0, Ням гараг

"ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА" АЖИЛЛАЦГААЯ" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

"Тавантолгой"ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгаас их, дээд сургуульд амжилттай суралцаж буй оюутан залуусыг бодлогоор дэмжих, ирээдүйд чадварлаг боловсон хүчин болж орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөхөд хөшүүрэг болох зорилгоор "ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА" АЖИЛЛАЦГААЯ" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалтад 49 оюутны материал ирсэн бөгөөд үүнээс 22 оюутан шалгарч нийт 100 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ жилийн хувьд тухайн оюутны төлбөрийг бүрэн хариуцаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Батламж гардуулах үйл ажиллагаанд Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва, ТУЗ-ийн гишүүд, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж болон албаны бусад хүмүүс оролцов.

Тус тэтгэлэгт Даланзадгад сумаас 8, Цогтцэций сумын 4, Номгон сумаас 2, Ноён сумаас 2, Сэврэй сумаас 3, Манлай сумын 1, Гурвантэс сумын 1 оюутан шалгарч батламжаа гардан авлаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа