Валютын ханш :

2025 оны 2 сарын 9, 0, Ням гараг

Таван мянган хүнтэй суманд 300, Хэнтийн Норовлин 2900 хүнтэй ч 400 суудалтай соёлын төв барина

УИХ-ын байнгын хороод өчигдөр 2025 оны төсвийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Соёлын төв, соёлын ордон, соёлын цогцолбор гэдэгт олон төрлийн нэршилд ямар стандарт байна вэ,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 5 мянган хүн амтай. Тэнд 300 хүний суудалтай соёлын төв барьж байна. Гэтэл Хэнтий аймгийн Норовлин сум 2900 хүн амтай атал 400 хүний суудалтай соёлын төв барихаар төсөвлөжээ. Ямар тооцоогоор барьж байна вэ гэж асуув.

Түүний асуултад Соёлын сайд Б.Номин хариуллаа.

Тэрбээр, Соёлын төв, ордон, цогцолбор гэж үйл ажиллагааны цар хүрээнээсээ шалтгаалан нэрлэдэг. Соёлын яам эдгээр төв, ордон, цогцолборын стандартыг боловсруулж байна. Орон нутагт нэг хүнд ногдох соёлын хүртээмжийн стандартыг тогтоож, барилга байгууламжийг төсөвлөдөг. Нэг суманд дунджаар 300-400 хүний суудалтай соёлын төв барихаар төсөвлөдөг. Баяндэлгэр, Норовлин сумын асуудлыг эргэж нягтлаад мэдээлэл өгье гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа