Валютын ханш :

2025 оны 2 сарын 9, 0, Ням гараг

“Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн зам байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь удаа хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөлд автомашингүй гудамж, авто зогсоол, явган хүн энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын байгууламжийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах асуудал тусгажээ. Автомашингүй гудамж болон явган хүний, дугуйн замыг хаана байгуулах вэ. Энэ ажил нийслэл хотод хийж буй бусад ажлуудтай уялдсан уу хэмээн асуусан.

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Автомашингүй гудамж болгохоор тав, зургаан газрыг төлөвлөсөн. Энэ асуудлыг нийслэлийн бүтээн байгуулалттай уялдуулахаар ярилцаж байна гэв. Тэрбээр, “Москва” хорооллоос нааш хотын төв рүү чиглэсэн дугуйн замыг байгуулах төлөвлөгөөг тухайн үеийн “Гудамж” төслийнхөн гаргасан юм билээ.

Энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн, дугуйн зам байгуулах боломжтой. Хотын удирдлага дэмжсэн гэжээ.    

Улаанбаатарын төв бүсэд хэд хэдэн газар автомашингүй гудамж бий болгох асуудлыг ярьж байна. Одоо автомашины зогсоол байгаа газруудад давхар зогсоол байгуулж, аль болох олон машины багтаамжтай болгоно.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа