Цэргийн баяр буюу бидний хэлж заншсанаар "Эрчүүдийн баяр" тун удахгүй болох гэж байна. Эрэгтэй хүнд сонгох бэлэг ховор учраас хэн хүнгүй л хэрхэн баярлуулахаа шийдэж чадахгүй суугаа байх. Тэгвэл бэлэглэлийн карт хамгийн боловсон бас хэрэгцээтэй бэлэг болж чадна. Учир нь Монголдоо тэргүүлэх 50 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэгдсэн, 3-10% -ийн буцаан олголттой гэдгээрээ онцлог юм. Мөн цаашид ч буцаан олголттой байгууллага тогтмол нэмэгдсээр байх билээ.
Бритто классик бэлэглэлийн карт нь олон улсын Visa карт бөгөөд 2 жилийн хугацаатай. Та бэлэглэх гэж буй хүнийхээ овог нэр, утасны дугаарыг л мэдэж байхад ХХБ-ны аль ч салбарт хандан захиалах боломжтой.
Эргэн сануулахад, Happy Art урлагийн төрлийг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн бүтээлийг ХХБ албан ёсны эрхтэйгээр картын загварт буулган, БРИТТО ВИЗА олон улсын картыг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Happy art нь Монголд тренд болж байгаа бөгөөд ART THERAPY буюу урлагаар дамжуулан хүний сэтгэлзүйд эмчилгээ болдог давуу талтай байна. Түүнчлэн ХХБ Бритто виза картаа БУХтай холбосны учир нь бух юмсыг эврээрээ өлгөж, дээшээ шиддэг тул санхүүгийн зах зээлийн хүрээнд өсөлт, дэвшилтийг илэрхийлдэг юм. Мөн бух нь хүний өөртөө итгэлтэй, эерэг байдлыг нэмэгдүүлдэг ба ашигтай арилжааны өсөлтийг бэлгэддэг байна.
Загварлаг, дээр нь олон олон буцаан олголттой Бритто карттай болохыг хүсвэл TDB online банкаар захиалах, эсвэл өөрт ойр байрлах ХХБ-д хандаарай.
Сэтгэгдэл үлдээх