“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өнөөдөр орон даяар эхэллээ. Ингэснээр иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм. Нийслэлийн хувьд өнөөдөр өглөө Спортын төв ордонд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явууллаа.
Аян зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохыг Биеийн тамир спортын улсын хорооноос мэдэгдээд буй.
Гэрэл зургууд





Сэтгэгдэл үлдээх